Залуу хосуудад зориулсан зөвлөгөө


1. Сонсож сур. Сэтгэл судлалд “идэвхтэй сонсох” гэх тодорхойлолт байдаг. ...
2. Бие биенээ хүндэл. Хүн бүр амьдралыг харах өөрийн өнцөг, үзэл бодолтой. ...
3. Бие биедээ итгэж сур. Хосуудын хамгийн чухал зүйлүүдийн нэг бол бие биедээ итгэх явдал юм. ...
4. Уучилж сур. Хэзээ ч дотроо гомдол бүү тээ. ...
5. Талархаж сур. Гэр бүлийн харилцаа аз жаргалтай, хайраар дүүрэн байлгахыг хүсвэл үүнд анхаарлаа хандуулж
Бие биедээ хайртай, аз жаргалтай хосыг өөрсдөөс нь өөр хэн ч салгаж чадахгүй. Ер нь бие биенээ харилцан ойлголцсоноор аливаа саад тотгорыг даван туулахад хялбар байна. Тиймээс энэ талаарх сэтгэлзүйчийн зөвлөмжийг хүргье.

Ойлголцол бол санаа сэтгэл

Ойлголцол бол санаа сэтгэл нэг, харилцан тусалж, дэмжихээс эхэлдэг. Хайрт чинь гарсан алдаагаа дахин давтан, үүнийгээ заса залруулах талаар хичээхгүй бол гэрлэлт энэ бүхнийг өөрчилнө гэж бүү найдаарай.

Хязгааргүй ихээр бие биедээ итгэх итгэл

Хязгааргүй ихээр бие биедээ итгэх итгэл дээр энгийн хайрын “сүм”-ээ босгох хэрэгтэй. Ингэснээр л гэр бүлийн харилцан ойлгох, харилцан туслах, хамтран жаргал зовлонгоо хуваалцах нь нэмэгдэх вий.

Хайртынхаа талаар өөрийн бодолтой байж

Хайртынхаа талаар өөрийн бодолтой байж бас түүний тухай хүмүүс ямар бодолтойг мэдэж ав. Энэ нь танд өөртөө итгэх, эргэлзэхэд чинь хэрэг болно. Хүмүүсийн хэлсэн үгэнд үргэлж шүүмжлэлтэй хандаж сур. Хүнийг үг заавал үнэн байх учиргүй. Харин тэр хүний санааны цаад учир шалтгааныг мэдэхийг эрмэлз. Сохроор хүний үгэнд орвол амьдралыг чинь сүйтгэж мэднэ.

Хайртай хүмүүс дэндүү сэтгэл хөдлөлтэй

Хайртай хүмүүс дэндүү сэтгэл хөдлөлтэй, шуналтай, тачаангуй байдаг. Магадгүй үүнээс болж заримдаа нэг нэгэндээ шударга биш ханддаг байж мэднэ. Гомдсон сэтгэлээ оюун ухаанаасаа дээгүүр битгий тавь. Муу үйлдлээ хайраар зөвтгөх хэрэггүй.

Сэтгэл санааны харилцан тааламжтай байдал

Сэтгэл санааны харилцан тааламжтай байдал ирээдүйн ханиа зөв сонгох нэгэн шалгуур юм. Гэрлэхээсээ өмнө нөхрөөсөө сайн асуу. Дээд зэргийн харилцан ойлголцол, харилцан сэтгэл санааны таатай байдал нь сэтгэлзүйн хамгийн гол нийцэл юм шүү.
Сэтгэгдэл үлдээх

💬 Сэтгэгдэл үлдээх

Тухай

Энхүү сайт нь гэр болохоор төлөвлөж байгаа хосуудад мөн бүх ээжүүдэд зориулагдсан болно.