Энэ үед хүүхдэд итгэх болон үл итгэх мэдрэмж үүсч төлөвшдөг. Ээж нь хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж, яаж асарч халамжилж байгаагаас шалтгаалан өөртөө болон бусдад итгэх зан чанар төлөвших суурь тавигддаг. Эхийнхээ хайр энхрийллийг мэдэрч, бүлээн сүүг нь хөхөж, өөрийг нь хайрлаж буй дуу хоолой, үгийг нь сонсож бойжсон хүүхэд өөртөө итгэлтэй болж төлөвшдөг. Итгэл нь бие хүн болон төлөвшихөд нөлөөлөх бусад шинж чанаруудыг эзэмшихэд үндэс суурь нь болж өгдөг. Харин эсрэгээрээ үл хайхарсан, айсан, хайрлуулаагүй гэх мэдрэмжүүд авч өссөн хүүхэд өөртөө болон бусанд хүнд итгэх итгэлгүй болдог. Энэ нь нийгмийн харилцаанд орох үед олон саад бэрхшээл үүсгэдэг сөрөг талтай.
Энэ үед хүүхдэд бие даасан байдал бий болох буюу ичих, эргэлзэх мэдрэмжүүд үүсч төлөвшдөг. Хүүхдээ дуртай цагт нь хөхүүлж, идэж уух, шээж баах, тоглож наадах зэргээр нь хангаж өгөхгүй, хориглох нь сэтгэл зүйн хөгжлийн хувьд тахир дутуу хүн мэт болгодог. Өөрөөр хэлбэл эдгээр эрх нь зөрчигдөж, хязгаарлагдмал байдалд өссөн хүүхэд бусдын үгнээс гардаггүй, ичимтгий, эргэлзэж тээнэгэлзсэн, сул дорой зан төлөвтэй болдог. Тиймээс энэ насанд хүүхдээ өөрийнх нь дураар чөлөөтэй байлгаж, хорьж цагдахгүйгээр өсгөх нь биеэ даасан, шийдвэр гаргах чадвартай, өөрийн гэсэн бодолтой, бусдын эрхшээлд ордоггүй болж төлөвшихөд сайнаар нөлөөлдөг.
Энэ насанд идэвх санаачилга, захирагдсан байдал хэрхэн төлөвших суурь тавигддаг. Хүүхдийн үндсэн хэрэгцээ нь тоглоом тоглох бөгөөд тоглоомоор дамжуулан ертөнцийг таньж мэддэг байна. Тоглоом тоглож байхдаа хэр идэвхтэй эсвэл идэвхгүй байдлаар хандаж байгаагаас шалтгаалан санаачлагч байх уу эсвэл захирагдсан хүн болох эсэх нь шалтгаалдаг. Захирагдсан зан төлөв нь өөрийгөө дорд үзэх, голох, өөрийгөө буруутай гэж мэдрэх, хүлцэнгүй байх зэрэг бие хүний сөрөг шинж чанарууд үүсэх суурь болдог.
Энэ насандаа хүүхэд өмнө тавигдсан санаачлагч эсвэл захирагдсан зан төлөвтэй болох эсэх нь үргэлжлэн хөгжиж байдаг. Идэвх санаачлагатай байх нь хөдөлмөрч зан чанараар илэрч, ажил хийх дур сонирхол, хүсэл эрмэлзэл өндөртэй, тууштай, цөхрөлтгүй оролдлого хийдэг эерэг чанарууд үүсч төлөвшихөд нөлөөлдөг.
Амьдралын мөчлөгийн бүх үе шатууд дотроос хамгийн чухал үе нь юм. Учир нь энэ үед ижилсүүлэлт, тодорхойгүй байдал хоёрын аль нэг нь л бүрэлдэн тогтдог. Өсвөр насны хүүхэд “би хэн бэ, би хэнийг дуурайх вэ” гэдэгт хариулт хайдаг. Хэн нэгэн таалагддаг, хүндэлдэг, хайрладаг хүнээ үлгэрлэн дуурайж, түүн шиг биеэ авч явах, түүн шиг хувцаслах, бүр түүн шиг ярих гэх мэтээр өөртөө бие хүний тодорхой байдлыг төлөвшүүлдэг. Харин ижилсүүлэлтийг шийдвэрлэж чадаагүй, үлгэр дуурайл авах хүнгүй бол бие хүний тодорхойгүй байдал төлөвшдөг аж.
Хүүхэд оюун санаа, сэтгэлзүй, бие махбодын хувьд тодорхой өсөлтийн үе шатуудтай бөгөөд тухайн насандаа тохирсон сэтгэл зүйн онцлогтой. Хүүхдийн тархи 20 нас хүртэл хөгждөг. Тиймээс энэ хөгжилтэй холбоотойгоор сэтгэл зүй ч мөн хөгжиж байдаг. Хүүхдийг бүрдүүлж, нөлөөлж, бие хүн болоход нь эцэг эхийн хүмүүжил, гэр бүлийн орчин маш чухал нөлөөтэй.
Энхүү сайт нь гэр болохоор төлөвлөж байгаа хосуудад мөн бүх ээжүүдэд зориулагдсан болно.
💬 Сэтгэгдэл үлдээх